Ш.Цэрэндулам : Шатахууны үнээ буулгаагүй ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд өгнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ болон ахуй үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “2019 оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Шатахууны үнийн зөвлөлийн зөвлөмж зургаадугаар сарын 4-нд гарч, зөвлөмжийн дагуу зарим ААН шатахууны үнээ бууруулсан. Харин зарим нь бууруулахгүй байна. Тиймээс бид үнээ буулгаагүй ААН-үүдэд шаардлага хүргүүлж байгаа. Зургаадугаар сарын 17-н гэхэд үнээ буулгаагүй тохиолдолд тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө” гэлээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …