“Хааны Эрэлд-2019” энхийг дэмжих үйл ажиллагаа эхэллээ

“Хааны Эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөртэй хамтран энэ сард зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн төвд өнөөдөр /2019.06.15/  11:00 цагт эхэллээ.

Сургуулилалтын зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийг зохион байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхэд орших аж.

Энэхүү олон улсын сургуулилалтад 37 орны 1400 гаруй цэргийн албан хаагчид оролцох юм. Түүний дотор Бүгд Найрамдах Бенин улс, Бүгд Найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Изрейл улс, Йорданы Хашимитын хаант улс зэрэг долоон улс анх удаагаа оролцож байгаа. Мөн АНУ-ын цэргийн командлалын сургуулийн удирдагч хурандаа Уайн Бодлайн, АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн удирдагч Скотт Вейд нар голлож оролцох юм байна.

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэрээ оруулж, цаашдаа ч дэлхийн энхийн үйл ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ харуулж байгаа юм. Түүнчлэн энэхүү энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцогч бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …