Соёл урлагийн удирдлагууд шинэлэг хандлагад суралцаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам “Соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-удирдахуйн шинэлэг хандлага” гурав  дахь удаагийн сургалтыг өнөөдөр /2019.06.17/ Монгол Улсын Их сургуулийн номын санд эхлүүллээ.

Сургалтад 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын мэргэжилтэн, аймгийн театр, номын сан, музейн захирал 100 гаруй хүн хамрагдаж байна.

Сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нээлээ. Тэрээр, нийгэмд хүүхэд залуусын эрх зөрчигдөж байгаа, элдэв дарамт хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл өдөр бүр гарч байгаа ч тэднийг соён гэгээрүүлсэн сайн сайхан мэдээлэл дуулдахгүй байна. Тиймээс соёл урлагийн байгууллагын удирдлагууд соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг онцгойлон үүрэг болгож байна гээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тогтвортой хөгжилд соёл, урлагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, салбарын тогтвортой хөгжлийн менежментийн тогтолцоо, байгууллагын урт, дунд хугацааны төлөвлөлтийн зарчим, салбарын хөгжлийн үзэл баримтлал, хүний нөөцийн орчин үеийн хандлага, харилцааны ур чадварын талаар соёл урлагийн удирдах ажилтнуудад удирдахуйн ур чадвар олгоход тус сургалт чиглэх юм.

Мөн сургалтад оролцогсдод соёл, урлагийн байгууллагад ISO9001-2015 стандартыг нэвтрүүлэх арга зүй, ажлын байрны тодорхойлолт боловсруулах, ажлын байрны дүн шинжилгээ хийх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар Удирдлагын академи, Монгол Улсын Их сургууль, Соёл урлагийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Азийн сангийн сургагч багш нар лекц уншина.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …