Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор сэжигтнээр татан саатуулсан юм.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын дарга асан, НИТХ–ын тэргүүлэгч Э.Бат-Үүл шүүмжилж,твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!” гэж жиргэв.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна!Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа?Хуцлаа л байна!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) June 21, 2019
АТГ,Энхсайханыг цагдан хорихдоо:хуулийг буруу хэрэглэсэн ч биш,хуулийг буруу ойлгосон ч биш,ерөөсөө хуулийг огт авч хэлэлцээгүй юм байна.Улстөрийн захиалгаар л ингэж цагдан хорьдог түүхтэй.Шинээр томилогдсон АТГ-ын захиалгат ажил эхэллээ!Шинэ томилгоонуудын зорилго тодорно доо!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) June 21, 2019