Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт эхэлнэ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын арав хоногийг долдугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

Энэ хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлжээ.

Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандана.

Дархлаажуулалтад:

  • Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
  • Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
  • Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
  • Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
  • Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.              


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …