Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдрэл үүссэн гэдэг мэдээллийг Авто тээврийн үндэсний төв өгч байна. Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдрийн 16.00 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдэрчээ.
Авто замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байгаа учраас оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолоочид анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөж байна.