Эрүүдэн шүүлт явуулсан гэх хэрэгт холбогдсон Б.Хурц нарын есөн хүний нэр ил боллоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Тэгвэл эл хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна найман хүний нэр ил боллоо. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нэр холбогджээ.

Дашрамд дуулгахад, тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …