НМХГ: Хуушуур, хүнс худалдаа үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүд явуулна

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГНОБГаас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх болон тохижилт үйлчилгээний талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

НОБГ: Баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол, ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна

“Үндэсний баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Тэр дундаа Нийслэлийн онцгой байдлын газрын 1000 гаруй ажилтан албан хаагчид баяр наадмын өдрүүд болох 2019 оны 7 дугаар сарын 9-15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажил үүргээ гүйцэтгэнэ. Энэ өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай гэх зэрэг томоохон үйл ажиллагаа болох газруудад наадмын өдрүүдэд хяналт шалгалтын өдрүүдэд зохион байгуулж, тогтмол эргүүл хийхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. Энэ жил аж ахуй нэгжүүд зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа учраас харьцангуй нөхцөл байдал сайн байх болов уу гэсэн таамагтай байна. Холбогдох норм дүрмийг барьж, хэрвээ зөрчил гарвал зөрчил дутагдлыг цаг тухайд нь арилгуулж ажиллахаар төлөвлөж байна. Нийслэлийн онцгой байдлын газрын 16 анги салбарын 130 албан хаагчид анги байрлал дээрээ байрлаж шуурхай ажиллана. Мөн Туул гол дагуу усны эргүүлүүд 55 албан хаагчид 24 цагаар ажиллана. Ард иргэддээ анхааруулахдаа баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол, ус руу явуулахгүй байх, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

НМХГ: Хуушуур, хүнс худалдаа үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүд явуулна

Баяр наадмын үеэр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоо худаг зэрэг томоохон газруудад байнгын хяналт шалгалт хийнэ. Энэ баяр наадмын үеэр нийтдээ худалдаа үйлчилгээний чиглэлээр 610 байгууллагуудад зөвшөөрөл өгсөн байгаа. Наадмын өдрүүдэд манай мэргэжлийн хяналтын 400 гаруй байцаагчид хяналт шалгалтыг хийж ажиллана. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Мал эмнэлгийн лаборатори зэрэг шинжилгээ үйлчилгээний явуулын лабораториуд газар дээр дээж авч шинжилж ажиллана. Гол нь би худалдаа үйлчилгээ явуулах байгууллагуудад баяр наадмын үеэр яаж ажиллах талаар зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн хүрээнд дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн онцгой байдлын газартай хамтраад энэ сарын 5-ны өдөр сургалт зохион байгуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах газруудын зөвшөөрлийг олгосон. 400 цэгээр хоолны үйлчилгээ, худалдааны үйлчилгээ гарна.  Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол гэсэн таван дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа явуулна.  Бид дээрх байгууллагуудын хүсэлтийг 6 дугаар сарын 18-29-ний өдөр хүртэл хүлээн авсан.

Хүй долоо худагт 310 цэгээр худалдаа үйлчилгээ зохион байгуулагдана. 160 цэгт хуушуур хоол үйлчилгээ, 50 худалдааны цэг гарна. Мөн соёлын тойрогт Монгол наадам цогцолбор хариуцаад хөдөлгөөнт тоглоом, бэлэг дурсгал, кофе цайгаар үйлчлэх цэгүүдийг гаргахаар бэлтгэл ажлуудыг хангаж ажиллаж байна. Дүүрэг бүхэн аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгсөн. Энэ жил бид хоол, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулах газруудыг аж ахуйн нэгжүүдээс сонгосон байгаа. Ингэснээр ямар нэгэн хоолны хордлого болон бусад төрлийн эрсдэл гарахгүй гэж үзэж байна. Харин бэлэг дурсгал, үндэсний хувцас, гар урлал зэрэг бусад худалдаа үйлчилгээг иргэд зохион байгуулахаар сонгон шалгаруулалт явуулсан.

Баяр наадмын үеэр хүнсний дэлгүүрүүд ажиллах цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Харин баар, цэнгээний газрууд 7 дугаар сарын 11, !2-ны өдрүүдэд амарна.

Наадмын өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 

Нийтийн тээврийн үйлчилгээ яаж ажиллах вэ 93 чиглэлд 612 автобус, туслах шугамын 4 чиглэлд 10 бага багтаамжийн автобус, зуслангийн чиглэлд 5 том багтаамжийн автобус, шөнийн тээврийн чиглэлд 10 их багтаамжийн автобус болон нийт 637 автобус ажиллана.  603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана.

Гурван богино эргэлтийн чиглэл гаргаж ажиллахаар төлөвлөөд байна. Тодруулбал, Дүнжингарав, Мишээл, Төв цэнгэлдэх 20 автобус 3 минут тутамд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн баяр наадмын өдрүүдэд рейлбусын үйлчилгээг 10-13-ны өдрүүдэд дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн болон Амгалан өртөөнөөс Давааны өртөө хүртэл явна.

Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл худалдааны төв рүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилнэ.

Баяр наадмын үеэр Улаанбаатарын хотын захирагчийн албанаас төв цэнгэлдэх хүрээлэн тойруулан хог ангилан ялгах сав болон цэгүүдийг байршуулж байна. Энэ нь хог хаягдалгүй наадах болон хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан хаяж хэвжүүлэх зорилготой юм. Хогоо ангилаад эхлэхээр хогны гарц багасдаг юм. Сайн дурын оюутан залуучууд иргэдэд зохих мэдээллүүдийг өгч ажиллана. 

Санал болгох мэдээ

“Усыг энх тайвны төлөө” сайн бүтээлийн эзэд шалгарлаа

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Амгалан дэлхий” ТББ хамтран дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Усыг …