
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар хойноосоо, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Алтайн өвөр говиор 31-36 хэм, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл