Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовскийн айлчлал эхэллээ

rus128992736624Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски өнөөдөр 09.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж байна.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана.  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовский 10.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд уулзаллтай.

Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд: 

9:00 Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн нислэгээр ирнэ

10:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски нар ёслолын уулзалт хийнэ /Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд/

10:15 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски нар хэлэлцээ хийнэ /Төрийн ордны хэлэлцээний А танхимд/

11:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ /Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн их танхимд/

11:15    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовскид бараалхана /Төрийн ордон, “А” танхимд/

11:35     Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовскид бараалхана /Төрийн ордон, “А” танхимд/

11:55    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски нар Монгол-Польшийн бизнес форумд оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ /ГХЯ-ны “Зөвшилцөл” танхим/

14:30    Улаанбаатар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас тусгай үүргийн нислэгээр буцах юм байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …