Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн ар гэрт туслах хандивын аянг эхлүүлжээ

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын усанд живсэн эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал энэ сарын 2-ны өдөр гарсан билээ. Тус газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөл талийгаачийн ар гэрт туслах “Халуун сэтгэл аян”ыг энэ сарын 4-нөөс эхлэн өрнүүлж эхэлсэн байна.
Гэр бүлийн зөвлөлийн тэргүүн Ч.Өлзийтунгалаг“Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан дүүсийн эв нэгдлийн бэлгэдэл болсон баатарлаг хүү албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн ард эхнэр, хоёр настай хүү, төрөөд 16 хонож байгаа охин нь үлдсэн. Бид ханийгаа алдаж гашуун зовлонд унасан нялх биетэй бүсгүй болон аавыгаа хүлээх бяцхан үрсэд сэтгэлийн дэм үзүүлэх үүднээс энэхүү аяныг өрнүүлээд байна.

Тухайн гэр бүлийг нэг өрөө байртай болгох эрмэлзэлтэй байна. Эхнэр нь одоо Алтай суманд байгаа бөгөөд өнөөдөр очиж нөхцөл байдалтай нь танилцана. Мөн орой аймгийн төв талбайд 1000 зул өргөх ёслол зохион байгуулна” гэдгийг хэвлэлд өгсөн яриандаа дурджээ.

Одоогоор хандивын дансанд нэг сая төгрөг цугларсан бөгөөд орон нутгийн иргэд аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байгаа аж.

Хандивын данс: Хаан банк – 5197212141
Лавлах утас: 99511539, 99500577, 95425510

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …