НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны VI их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор Тусгаар Тогтнолын ордонд болж байна. НАМЗХ нь Монгол орон даяар байгуулагдсан салбар зөвлөлийн байгууллагын 389 төлөөлөлтэй бөгөөд хурал 85 хувийн ирцтэйгээр эхэлж холбооныхоо дүрэмд өөрчлөлт оруулах, хасах заалтуудыг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Үүний дараа холбооны шинэ Ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явуулж гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Учралыг НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгов.

НАМЗХ-ны шинэ Ерөнхийлөгч Н.Учрал VI их хурлын гишүүддээ хандаж хэлсэн үгэндээ “НАМЗХ-г би цаашдаа МАН-ын шинэ үеийн боловсон хүчин, шинэ сэхээтнүүдийг бэлтгэдэг шинэ үеийнхэнтэй шинэ хэлээр нь ярьж чаддаг, жинхэнэ оргилж буцалсан залуучуудын байгууллага байгаагаасай гэж бодож байна. Үүний төлөө би хичээнгүйлэн ажиллана. Үндэсний их баяр наадмын дараа хурал зөвлөгөөн хийх биш орон нутагтаа шууд очиж ажиллах, НАМЗХ-ны дүрмийн шинэлчлэлийг хийх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналуудыг авах, цаашдаа залуучуудтай хэрхэн ажиллах вэ гэдэг бодлогоо гаргахын тулд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт уулзалт хэлэлцүүлэг хийнэ.

Энэ нийгэмд байгаа залуучууд болгоныг боловсролтой болгоход анхаарч ажиллая, боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байдаг, боловсролтой нийгэмд ядуурал бага байдаг, боловсролтой нийгэмд татварын орлого өндөрсдөг, боловсролтой нийгэмд технологийн хөгжил хурдасдаг, боловсролтой нийгмийг бүтээгчид нь залуучууд өөрсдөө байдаг. Тийм ч учраас Монгол орны 4 зүг найман зовхист байгаа НАМЗХ бол оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх энэ ажилд ханцуй шамлан орох ёстой. Бид эвлэлдэн нэгдэж залуучууд одоо зөвхөн ирээдүйгээ, нийгмээ өөрчлөхийн тулд ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүйгээр залуучуудын байгууллага шиг ажилладаг болох буюу нам доторх залуучуудыг дэмждэг урам зоригийг нь бадраадаг, эрмэлзлийг нь төрүүлдэг ийм галтай цогтой байгууллага байх болов уу гэж бодож харж явдаг” гэв.

Төгссөн сургууль, мэргэжил

– 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
– 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, эрх зүйч
– 2010 онд Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр
– 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, Түүхийн ухааны магистр
– 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор
– 2019 онд Их Британий Букингхамын их сургуулийн олон улсын менежментийн магистр

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …