Ногоон хөгжлийн үндэсний чуулган ирэх даваа гаригт болно

nogoon hugjil НҮБ-аас Ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэл хөтөлбөрийг зарлаж, дэлхийн 190 гаруй орноос 40 улсыг сонгож, ирэх долоон жилийн турш тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тэдгээр орны тоонд манай улсыг баггаасан байна. Үүнийг албан ёсоор зарлах арга хэмжээ ирэх сарын 3-нд Төрийн ордонд болох Ногоон хөгжлийн үндэсний чуулганы үеэр болох гэнэ. Уг чуулганаар Монгол Улсын ногоон хөгжлийн талаарх үзэл баримтлалыг хэлэлцэж батлах бөгөөд чуулганд аймаг, орон нутгийн төлөөлөл төдийгүй энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд ч оролцох юм. Одоогоор дээрх зорилт, хөтөлбөрийг дэмжиж, Архангай, Өвөрхангай, Булган зэрэг зургаан аймаг хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …