НМХГ:Өнөөдөр муудсан таван кг хонины махыг хурааж устгасан

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2019.07.12/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 60 гаруй байцаагчид наадамчдын эрүүл аюулгүй хүнсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байна.

Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн хяналтын шалгалтын талаар НМХГ-ын байцаагчаас тодруулахад “НМХГ-аас Төв Цэнгэлдэхийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 400 ААНБ, иргэдийн үйл ажиллагаанд 63 улсын ахлах байцаагч, ажилтан байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн 15 цагийн шалгалтаар зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж буй есөн иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо. Мөн СБД-ийн Азийн Алтан Гүүр ХХК-ийн 47-р павилоны муудсан таван кг хонины махыг хурааж устган, долоон ААНБ, хоёр иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, нэг иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хурааж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна” гэв.

Түүнчлэн СБД-ийн иргэн С нь айраг худалдах зөвшөөрөлтэй, зөвшөөрөлд заагдаагүй адууны мах, гэдэс худалдаалж байгааг худалдаалахыг хориглож буцаажээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …