10,12 настай хүүхдүүд хулгай хийж байгаад баригджээ

Энэ сарын 16-ны өдөр буюу өчигдөр 13:00-16:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт  амьдардаг 27 настай эмэгтэй Т-гийн  гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна.  Тус хэргийн мөрөөр цагдаагийн алба хаагчид хайхад насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна.
Тодруулбал, 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ хараа хяналтаа сайн тавьж, ямар хүнтэй найзалж, нөхөрлөж байгааг анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Түүнчлэн өчигдөр /2019.07.16/ Урлан бүтээх төвийн орчимд байрлах ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж ирээд торгоно гэж айлгаад 40,000 төгрөг хоёр хайрцаг тамхийг авсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У нь цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Тиймээс худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …