С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг энэ сарын 23-нд шүүж, гэм буруутай эсэхийг тогтоох тов гарлаа.
Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд болж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудыг шалгах, хуралд зайлшгүй оролцох шаардлагатай гэрч нарыг тогтоох зэрэг ажиллагаанууд бүрэн хийгдэж дууссан гэж үзсэн тул товыг ийнхүү тогтоосон юм.