Төв аймгийн Баянцогт суманд өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газарт өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т байрлах тус газарт долодугаар сарын 18-ны 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:00 мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын орлогч Н.Мөнхбаяр, Баянхангай сумын Засаг дарга Б.Отгон-Эрдэнэ, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нямсүрэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …