“Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ

“Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худагт 18 настай ажилтан нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал Онцгой байдлын байгууллагад “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд  байрлах “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 02:19 цагт очиход ажилтан бохир ус дамжуулах станцын худагт нас барсан байсан тул цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …