Зүлгэн дээр зорчсон жолоочийг шалгаж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр  Яармагийн замд Приус маркийн автомашины жолооч  зорчих хэсгийн хашлага давж, хориглосон хэсэг буюу зүлэг талбай дээгүүр явж буй бичлэг цахим сүлжээнд байршжээ. Энэ дагуу Тээврийн цагдаагийн алба хаагчид тухайн жолоочийг эрэн хайж өчигдөр /2019.07.24/ замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлжээ. Улмаар драйвер үлээлгэхэд согтуурлын зэрэг 0.93 тай гарсан байна.

Иймээс дээрх жолоочид зөрчлийн хэрэг нээн шалгаж буй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар тухайн жолоочийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах заалттай ажээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …