
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг 2019 оны 07 дугаар сарын 27-ноос хэсэгчлэн, 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.

Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл