БНТУ-ын Үндэсний их хурлын даргын айлчлалтай холбогдуулан зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-нөөс 2019.07.31-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагаа зөв тохируулан аль болох төв замыг сонгон зорчихгүй байхыг зөвлөж байна.

Замын ачаалал, хөдөлгөөн зохицуулалтын талаар Авторадио 96.3 болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол шуурхай хүргэх болно.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …