Нийгмийн хариуцлага
Хүчирхийлэлд өртсөн 5 настай Идэрсүрэн хүүгийнх цоо шинэ, иж бүрэн тавилгатай гэртэй боллоо. Дөнгөж сая гэрийг авч өгсөн Жигүүр гранд группын хамт олон болон бусад төлөөлөгчдийн хамт ээжид гэрийг нь албан ёсоор гардуулж өглөө. Тус компанийн гүйцэтгэх захирал Халиун LCD зурагтыг гардуулж өгөн, лам гэрийг аравнайлж ном уншиж өглөө.
Худал ярьж хоосон амлахыг сенсааци гэдэг, хэлснээ бодит ажил болгож чадаж байгаа хүмүүсд талархах хэрэгтэй. Өөр бас нэг зүйл гэвэл компаниуд нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг бэлэг тарааж, мод тарих хэмжэнд биш илүү бодитой нийгмийнхээ эмзэг асуудалд хандуулж эхэлж байгаа нь сайхан хэрэг юм. Нийгэм гэдэг маань өөрөө хүнээс бүрддэг, хүндээ чиглэсэн тусламж нүдээ олж чадвал жинхэнэ утгаараа нийгмийн хариуцлагийг биелүүлж байгаа явдал билээ.
Бидний гар дээр Facebook-н хамт олны маань зүгээс цугласан 671.000 төгрөг бий, хүүгийн гэр бүлийн амжиргаа, эмчилгээний зардалд зарцуулан тухай бүрд нь мэдээлэх болно. Дансны хуулгыг нийтэд мэдээлсэн болно. Ямар нэгэн эргэлзэх зүйл байвал шууд хандаарай.
Бидэнд өнөөг хүртэл итгэл, сэтгэл мөн зүтгэлээс өөр юу ч байгаагүй. Алийг нь ч бариад авч болохгүй хийсвэр зүйл мэт боловч үүн дээр л бодит ажил, бүтээн байгуулалт явагдаж байгааг харахад үнэхээр сайхан байна.
Жигүүр гранд группын хамт олон болон сайхан сэтгэлт бүх хүмүүст баярлалаа.
Эх сурвалж: Лантуун дохио ТББ Ч.Ганжавхлан