Нисэхийн авто замыг түр хаана

Барилга хот, байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу “Пирамид” хотхоны урд талын 0.1 км авто замыг түр хааж дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Тодруулбал, тус замыг 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагаас 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хаана. Тиймээс энэ чиглэлд зорчих иргэд та бүхэн байршуулсан тэмдгийн дагуу түр замаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …