
Мэдүүлэг авах өрөө нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг шалгаад, илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлсэн байна.
Харьяа мөрдөн шалгах байгууллагаас албан бичигт заасан хугацаанд зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, мэдүүлгийн өрөөний зөвшөөрлийг авах хүсэлт ирүүлсний дагуу прокурорууд 7 дугаар сарын сүүлээр газар дээр нь очиж танилцаад, шаардлага хангасан өрөөнүүдэд прокурорын зөвшөөрөл олгож, мөн зөвшөөрлийн хугацаа дууссан зарим өрөөний зөвшөөрлийн хугацааг сунгаж ажилласан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл