ЦЕГ: Цэргийн штабын даргын нас барсан шалтгааныг шалгаж байна

Орхон аймгийн Цэргийн штабын дарга Б ажлын өрөөндөө буудуулж, нас барсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд өчигдөр /2019.08.05/ 14:31 цагийн орчимд энэ тухай дуудлага бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалт явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллага хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Галт зэвсэг олдсон. Ямар маркийн, хэний эзэмшлийн бүртгэл, судалгаатай вэ гэдгийг шалгаж байна. Үүний дараа өөрийн амийг хорлосон уу, гадны нөлөөтэй байсан уу гэдгийг тогтооно” гэлээ.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …