“Автомашины улсын дугаар зарна” гэсэн зард хууртахгүй байхыг анхаарууллаа

Авто тээврийн үндэсний төвөөс өнгөрсөн сарын сүүлээр автомашины УАА улсын дугаарын шинэ серийг задалж иргэдэд олгох ажлыг эхлүүлсэн билээ. Шинэ сери задарсантай холбоотойгоор дугаар олгох ажлыг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй байдлаар цахимаар олгож буй билээ.

Цахим сүлжээнд “Автомашины азын дугаар ченжүүдийн гарт орж, өндөр үнээр худалдаалагдаж байна. Саяхан задарсан шинэ серийн азын дугаарууд 25-28 саяд хүрч байна” гэсэн мэдээлэл тарж буй юм.

Энэ асуудалд Авто тээврийн үндэсний төвөөс “Автомашины улсын дугаар зарна гэсэн луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол залилан. Автомашины бүх улсын дугаарын хураамж 7600 төгрөг байна. Иргэд импортоор орж ирсэн автомашиндаа https://burtgel.transdep.mn/ сайтаас сонирхсон дугаараа нээлттэйгээр захиалж авах боломжтой” гэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …