Францд хамгийн анхны ижил хүйстний хурим боллоо

2662d3460bc6df66big Франц улсад иргэдийн болоод улс төрчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран байж батлагдсан “Ижил хүйснүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх” хууль биелэлээ олжээ.

Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Францын өмнөд нутгийн Монтпелльер хотод 40 настай Винсент Аутин, 30 настай Бруно Бойлау хэмээх ижил хүйстэн залуус албан ёсоор гэрлэсэн байна. Ингэснээрэ тэд Францд гэрлэсэн хамгийн анхны ижил хүйстэн хосуудболж түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байгаа юм.

Хосуудын хуриманд эцэг эх, найз нөхөд хэвлэлийнхэн гээд нийт 500 орчим зочин оролцсон байна. Мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Монтпелльер хотын захирагч Хелене Мандрок нар хосуудад “Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …