Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газраас ирүүлсэн саналын дагуу Төрийн албаны зөвлөл хуралдаж зарим агентлагийн даргын буюу тэргүүн түшмэлийн албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж, батлах зөвшөөрлийг олгосон шийдвэр гаргалаа.
Үүнд, Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт,хэмжилзүйн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Татварын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг гурван агентлагийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгов.
Монгол Улсын Засгийн газрын “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 2019 оны 275 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг эрчимтэй үргэлжилжлүүлж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл