“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулж дууссан. Тэгвэл өнөөдрөөс /2019.08.14/ эхлэн цахим бүртгэлд бүртгүүлж, шаардлага ханган эрэмбэлэгдсэн иргэдийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад байршуулаад байна.
Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 23-ны хороонд тав хоногийн хугацаанд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад авч очно. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгөхийг мэргэжилтнүүд сануулж байна.
Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхаарууллаа. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийн дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахыг хүсвэл https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt вэб сайтаас үзнэ үү.