Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой

Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажил эхэллээ.  Энэ онд улсын хэмжээнд сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байгаа юм байна. Говийн аймгуудад хадлангийн талбай багатай байдаг тул аймаг хооронд хадлан бэлтгэх ажлыг зохицуулж ажиллах талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан учир хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Улсын хэмжээнд энэ наймдугаар сарын 1-ний байдлаар морин хадуурын 84.7, морин тармуурын 91.5, тракторын тармуурын 9.5, хаман боогчийн 93.3, тракторын хадуурын 93.1, дугуйт тракторын 94.2 хувь нь хадлан авахад бэлэн болоод байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …