С.Дулмаа: Хийжүүлсэн ундаа ууснаар хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар буурдаг

Сүүлийн үед залуучуудаас гадна хүүхдүүдийн хийжүүлсэн ундааны хэрэглээ эрс ихэссэн билээ. Тэгвэл энэ тухай бид мэргэжлийн эмчтэй дэлгэрэнгүй ярилцлаа. Хүний их эмч С.Дулмаагийн ярилцлагыг хүргэж байна.


-Хийжүүлсэн ундаа нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

-Ер нь бол нэг аяга хийжүүлсэн ундаанд 50мг кофейн агуулдаг гэж үздэг. Хийжүүлсэн ундаа нь орсон хэмжээнээсээ илүү хэмжээгээр шээс болж гадагшуулж, биеийг усгүйжилтэд хүргэдэг.  Ялангуяа настай хүмүүс болон хүүхдүүд огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тархины сэтгэн бодох, санах чадварыг бууруулж бүр цаашлаад унтаж амарч чадахгүй, нойргүйдэлд хүргэдэг. Хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар буурч, сурлагандаа мууддаг. Настай хүмүүсийн санах явцыг маш хурдацтай муутгана. Залуу хүмүүст уйтгартай, гунигтай байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр маш олон сөрөг үр дагавартай гэсэн үг.

-Ясны сийрэгжилт үүсгэдэг гэсэн ойлголт байдаг нь үнэн үү?

-Маш ихээр нөлөөлдөг. Хүн 30 нас хүртлээ ясны 90 хувийг бүрдүүлэгч кальцийг нөөцөлж, 30 наснаас хойш тухайн нөөцөө ашиглах болдог. Гэтэл хийжүүлсэн ундаа уугаад эхний 10 минутын дотор  хийжүүлсэн ундааны фосфорын хүчил нь биед бодисын солилцоог эрчимжүүлж, шээсээр их хэмжээний кальцийг гадагшлуулдаг. Шээсээр хамаг кальциа алдсан бие шууд л яснаасаа кальцийг татаж авч эхэлдэг. Ингээд л ясны сийрэгжилт гэх зүйлийг бий болгож байна. Тиймээс 30 хүртэлх насандаа нөөцлөх нь битгий хэл эрүүл байх ч үндэсгүй болоод байна. Сүүлийн үеийн залуучууд ч амархан яс нь бэртээд байгаагийн шалтгаан энэ юм.

Мөн газ үүсгэж байгаа хий фосфорын хүчил нь маш гашуун амттай байдаг. Энэ амтыг дарахын тулд маш их хэмжээний сахар нэмдэг. Олон харьцуулсан зураг байдаг шүү дээ. 1 лааз, 1 литр ундаа, цайнд агуулагдах чихрийн хэмжээг хажууд нь дөрвөлжин сахар өрж харуулсан байдаг. Тиймээс л сүүлийн үед эмч, эрүүл мэндийн ажилчдын ихээр сануулан хэлээд буй зүрх судас, үе мөчний өвчин, ясны сийрэгжилт, чихрийн шижин, хавдар гээд л олон өвчний эх үүсвэр, шалтгаан нь болж байгаа юм.

-Тэгэхээр эцэг эхчүүд, залуучууд зөв сонголт хийх хэрэгтэй гэсэн үг үү?

-Яг тийм. Ялангуяа эцэг эхчүүд хамгийн эрхэм, хайртай хүүхдүүддээ элдэв химийн найрлагатай, өнгө, амт оруулагч бодистой зүйлс авч өгч байгаа харагдах юм. Тэгээд хүүхдийнх нь шүд амархан цоорчихоод байдаг. Амны хөндий эрүүл мэнд муу байгаа бол цааш ходоод гэдэс ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс авч байгаа хүнс бүр дээрээ үнэхээрийн чанартай сайн бүтээгдэхүүн эсэхийг байнга бодож, үнэлж дүгнэж авч байх хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдөө эрүүл хүнс, зөв зохистой хооллолтын мэдлэгтэй байгаасай.

-Тэгвэл хүүхдийнхээ ундаа уух хүслийг нь эрүүлээр хэрхэн дарах вэ? Та юу зөвлөх вэ?

-Сүү, сүүн бүтээгдэхүүнийг Монголчууд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь кальци ихээр агуулдаг тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Хүүхдийнхээ амны цангааг тайлахыг хүсвэл шар сүүтэй ундаа, тараган ундаа зэргээр газтай ундааг орлуулж болно. Миний хувьд сүүлийн үед Danone дэлхийн №1 сүү сүүн бүтээгдэхүүний брендийн Актуаль шар сүүтэй ундааг гэр бүлдээ сонгон хэрэглэж байгаа. Хоол зүйчид ч мөн энэхүү ундааг ясны сийрэгжилтээс сэргийлж, холестериний хэмжээг тэнцвэржүүлдэг тул өдөр тутамдаа хэрэглэж байхыг зөвлөж байна.

Худалдан авалт хийхдээ юуны өмнө ямар нэгэн будагч бодисгүй, өнгө амт оруулагчгүй цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь чухал. Үүнийг хадгалах хугацаанаас нь харах боломжтой. Хадгалах хугацаа богино бол генийн өөрчлөлтгүй, химийн бодисгүй баталгаатай хүнс юм. Мөн ашигтай шинж чанаруудыг нь харж худалдан авалт хийх хэрэгтэй. Тухайлбал биед өгч буй амин дэм, дархлаа, хоол боловсруулалтанд хэрхэн нөлөөлж буй зэргийг сайтар судлан зөв хүнс хэрэглэж сурахыг зөвлөж байна.


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …