ДАШТ: Г.Одбаяр шөвгийн 16 үлдлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг-ын жингийн барилдаан өнөөдөр үргэлжилж байна.  Энэ жинд манай хоёр бөх барилдаж байгаагаас эхний тойрогт Ц.Цогтбаатар ялагдсан.

Харин “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Филиппины япон бөх Накано Кэйсэйг ялсан.

Гуравдугаар тойрогт түүний өрсөлдөгч нь Африкийн гурван удаагийн аварга Египетийн Мохамед Монюлдин цэвэр яллаа. Одоо тэр Туркийн бөх Билал Чилоглутай барилдана.

Санал болгох мэдээ

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар …