100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Сүхбаатар дүүргийн XI, XII хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажиллажээ.

Гүйцэтгэгч компаний зүгээс  ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замд гурван жилийн баталгаа олгож байгаа гэлээ. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна.

Гудамж замын шинэчлэлт хийгдсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган зам дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан олон нийтэд хүртээмжтэй авто зам болно

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …