Өнгөрсөн даваа гаригийн шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр цасаар шуурч хоносон бол өнгөрсөн шөнө мөн Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжилжээ.
Шуурганы улмаас Өмнөговь аймагт мал осгосон, малчид сураггүй болсон дуудлага сум бүрээс ирж, аврагчид нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг одоо ч үргэлжлүүлж байгаа аж. Тиймээс өчигдөр 18.00 цагийн байдлаар Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ.