Цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажиллаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр оройн 23.50 цагийн үед Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Түүнийг ирэх үеэр Цагдаагийн Ерөнхий газар олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авсан байна.

Аль улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албаныхан айлчлал хийж ирсэн ч тухайн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажилладаг. Айлчлалын өмнөх өдрүүдэд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ амралтгүй төлөвлөлтийн дагуу хамгаалалт авчээ.

Ингэхдээ Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Дүүргүүд дэх цагдаагийн газрууд, Цагдаагийн ерөнхий газрын харьяа албан нэгжүүд хамгаалалтанд бэлэн байдалд 24.00 цаг үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн Тээврийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн зочид төлөөлөгчдийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …