ОХУ-ын ерөнхийлөгч В.В Путины айлчлалын хөтөлбөр

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИНЫ

МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

9 дүгээр сарын 3, Мягмар гараг

14.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ

/Төрийн ордны хуралдааны “А” танхимд/ бүх хэвлэл

14.55 Албан ёсны хэлэлцээ өндөрлөнө

15.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно

/Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд/ бүх хэвлэл

Албан ёсны хэлэлцээнд оролцсон төлөөлөгчид байлцана

15.15 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ

/Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд/ бүх хэвлэл

15.30 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхана

/Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн “А” танхим /

16.00 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхана

/Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн “А” танхим

16.30 Г.К.Жуковын хөшөө рүү хөдөлнө

16.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө

17.00 Г.К.Жуковын хөшөөнөөс “Их тэнгэр” цогцолбор руу хөдөлнө

17.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцоно

/”Их тэнгэр” цогцолбор, “Хан-Уул” Харшид/

Дайллагад урилгаар оролцоно

19.00 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу хөдөлнө

19.15 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр мордоно

Угтсан хүмүүс үднэ.

 

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …