З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас ирүүлжээ.

Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд болж байсан юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байсан бол ийнхүү шүүхэд дахин иржээ.  

Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …