Дуучин Ч. Уранхолбоо энэ сард хуримаа хийнэ

“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сар хуримаа хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн хөтлөн явуулдаг “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогоороо дамжуулан мэдээллээ.

Дуучин Ч. Уранхолбоогийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ.

Хос хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн бөгөөд одоо зочдын урилга, хөтлөгч, танхимын чимэглэл зэрэг зохион байгуулалтын жижиг ажлууд л үлдсэн аж. Энэ талаар Ану “Таван охинтой болоод хурим хийх естой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан байх. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээн хожуухан хийж буй хуримынхаа талаар тайлбарлажээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …