Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан байна гэсэн дуудлага 9 дүгээр сарын 4-ний 04:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч гэгч 53 настай, Б гэгч этгээд амь насыг нь хороогоод, зугтсан байсан байна.

Иймээс хэргийн газраас зугтсан Ч.Баярсайхан гэгч этгээдийг эрэн сурвалжилж байна.Ч.Баярсайхан нь 1966 оны 9 дүгээр сарын 2-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 53 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй. Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт оршин сууж байсан.

Хүний амь нас хөнөөгөөд оргон зайлахдаа улаан футболк, ногоон өнгийн биеийн тамирын өмдтөй, цагаан пүүзтэй явсан байна. Оргон зайлсан этгээдийг олохоор шуурхай ажиллаж байна. Урьдчилсан байдлаар Ч.Баярсайхан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эхнэрийнхээ амийг хөнөөжээ.

Оргодол этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авна. Мэдээллийн нууцыг чанд хадгална. Иргэд эрэн сурвалжилж байгаа этгээдийн талаарх мэдээллийг 102, 98666969, 96067360, 89345555, 99697220 гэсэн дугаарт өгч болно.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …