Чингэлтэй уулын өвөрт баригдсан хөлбөмбөгийн талбайн нээлт ирэх ням гаригт болно

Чингэлтэй дүүргийн Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулж байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд тус цогцолборын задгай театр нээлтээ хийсэн бол энэ сарын 8 буюу ирэх ням гаригт хөлбөмбөгийн талбайн нээлтийг хийхээр болжээ.

Хөлбөмбөгийн талбай нь зургаан эгнээ, 400 метрийн урттай гүйлтийн замтай юм байна. Цаашид сагсан бөмбөг, гар бөмбөг, софт теннисний талбай, автомашины зогсоол, үйлчилгээний төв, амралтын байр зэрэг бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд хийгдэх юм байна.

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …