Б.Хурц нарын шүүх хурал үргэлжлэхээр боллоо

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр гурван шатны шүүхээс ял оноогоод буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дах Эрүүгийн хэргийн шүүхэд зургаан өдөр үргэлжилсэн. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг хэргийн нотлох баримт болон гүйцэтгэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан юм.

 Хэрэв прокуророос шүүхэд эсэргүүцэл бичихгүй бол шүүгчийн захирамжийн дагуу хэргийг прокурорт буцааж энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин явуулах нөхцөл байдал бүрдээд байсан билээ.

Тэгвэл өнөөдөр прокуророос эсэргүүцэл бичиж, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн учир талууд давж заалдах шатны шүүхэд маргалдах эрхзүйн орчин бүрдэж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …