Д.Эрдэнэсувд : ЖДҮХС-тай холбоотой хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн

Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд олны анхаарал татсан томоохон хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Прокурорын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед олны анхаарал татсан хэргүүдийг шалган шийдвэрлэж дууссан.

Тухайлбал, 60 тэрбумын гэх тодотголтой хэрэгт прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нь шилжүүлсэн.

Төрийн алба хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн байгаа. Түүнчлэн Төрийн банк болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбумын зээл олгосон болон 14.9 тэрбум төгрөгөөр хууль тогтоомж зөрчин худалдан авах ажиллагаа явуулсан.

ЖДҮХС-тай холбоотой хэргийг харьяалах шүүхэд шилжүүлээд байна. Мөн олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл хууль бусаар олгосон хэргийг мөн шүүхэд шилжүүлжээ.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …