Ховор амьтны жагсаалтад орсон “Тул” загасны толгой тээвэрлэж явсныг илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж байгаа аж.
Хяналт шалгалтын хүрээнд 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн авто тээвэр шалган бүртгэх товчоогоор иргэн Б.Э нь Соната 7 маркийн тээврийн хэрэгслээр 4 бодгаль загасны толгой бүхий бэлэг дурсгал, үзүүлэнгийн зориулалтаар модон дээр байршуулж, хатааж бэлтгэсэн эд зүйл тээвэрлэж явсныг илрүүллээ.

Тухайн 4 бодгаль загасны толгой бүхий эд зүйл нь холбогдох гарал үүслийн тодорхойлолтгүй байсан бөгөөд 2 бодгаль нь харагдах байдал, онцлог шинжээрээ Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон Тул загас байх магадлалтай байсан учраас Эрүүгийн хуулийн дагуу шалган шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлж ажиллалаа гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …