Эхнэрээ хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ

 

Есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд нөхөр нь эхнэрийгээ хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тодруулбал, тухайн шөнө Ч.Баярсайхан гэгч нь согтуурсан үедээ эхнэрээ хоёр удаа хутгалж хөнөөгөөд зугтсан байдаг.

Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан бол есдүгээр сарын 07-нд буюу өнгөрсөн бямба гарагт 13:30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид баривчилжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …