Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар хуримын зар дуулгалаа. Хосууд энэ сарын 25-ны билэгт сайн өдөр хуримлах ажээ.
Тэднийг “Алдар” спорт хорооноос төрсөн хосууд гэлцдэг билээ. Спортоос төрсөн хосуудын тоог нэгээр нэмж буй тэдэнд аз жаргал хүсье.
П.Орхон “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон билээ.