ОБЕГ: Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргалаа

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар нэг цаг, хорин минут ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраасан байна.Түүнчлэн гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалжээ.

Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …