Налайх, Дарханы замын осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна

Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулж байна. Үүний үр дүнд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 66.3 хувь, гэмт хэрэг 77.8 хувь, нас барсан хүн 100 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулсны үр дүнд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 6.7 хувь, гэмт хэрэг 12 хувь, нас барсан хүн 38.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж:Тээврийн цагдаагийн алба

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …