ГХЯ-аас онц шаардлагагүй бол Энэтхэгт зорчихгүй байхыг анхааруулж байна

sМонгол Улсын Гадаад харилцааны яамнаас онцын шаардлагагүй бол Энэтхэг улсад хэсэг хугацаанд зорчихгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргалаа.

Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге гэх халдварт өвчин гарч, одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа  аж. Энэ нь урьд жилүүдээс хэд дахин илүү тоо бөгөөд тус улсад борооны улирал нь есдүгээр сард дуусдаг боловч энэ жил бороо үргэлжлэн орсоор байгаатай холбоотой юм.

Дели хотын эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрсэн ба халдвар авагсдын дотор гадаадын иргэд жуулчид ч олноор байгаа учир ийн Монголын ГХЯ-наас өөрийн улсын иргэддээ хандаж, онцын шаардлагагүй бол тус улсад энэ үеэр зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тогтоол устай газар явахаас зайлсхийх, шумуулын тос байнга хэрэглэх зэргийг анхааруулжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …