Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт сайн өдөр гал голомтоо бардраан, хуримаа хийжээ.
Үзэсгэлэнт сүйт бүсгүй П.Орхон “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон билээ. Түүний хань ОУХМ Н.Лхамгармаа нь чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг бөгөөд “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхий аварга юм.
Тэднийг “Алдар” спорт хорооноос төрсөн хосууд гэлцдэг билээ. Спортоос төрсөн хосуудын тоог нэгээр нэмж буй тэдэнд аз жаргал хүсье.