Э. Бөхбат: Байрыг түрээсэлсэн хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь тогтоосон байна

Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд мөрийтэй тоглоом тоглож байгааг цагдаагийнхан илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах түүний эзэмшлийн орон сууцад автомат мөрийтэй тоглоом тоглож байсан нь тогтоогдсон байна.

Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат энэ талаар  “Манай байрыг түрээсэлсэн хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь хяналт шалгалтынхан тогтоосон байна. Би анх түрээсэлсэн хүнээ дуудсан. Хэрвээ би мэдэж байсан бол миний буруутай үйл ажиллагаа байна. Би хүнд түрээсэлж орхичихоод ийм зүйл болсныг мэдээгүй явсандаа уучлалт гуйж байна. Та нар үнэнийг тогтоож өгөөрэй. Үнэндээ ийм хууль бус юм хийвэл би өөрөө өөрөөсөө ичнэ. Өчигдөр би мэдээлэл аваад юу болоод байгаа талаар судалж, хайж эхэлсэн. Түрээслэгч нар нь мөнгөө дансаар өгчихдөг болохоор ирдэггүй байсан юм. Би олон жил очоогүй. Над руу ч биш манай эхнэр рүү шилжүүлдэг. Ийм л юм болсон” гэдэг тайлбарлав.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …